Бидний Тухай
АМНО Брэндийг сонгох шалтгаан
“Амно Фэйшн” XXK –ний оёдлын үйлдвэр нь 1993 онд байгуулагдсан. Чадварлаг дизайнер, зохион бүтээгчид, мэргэшсэн оёдолчидын хамтын хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнээ “Amno-Collection” нэрээр нийлүүлдэг. 80 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлийн технологийн дамжлага бүрт чанарын удирдлагын системийг нэвтрүүлсэнээр “Amno-Collection” бол чанар гэсэн ойлголтыг хэрэглэгчиддээ хүргэж чадсан. Тус үйлдвэр эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн гадуур хувцас үйлдвэрлэн өөрийн худалдааны цэг салбаруудаар борлуулдаг, мөн албан байгууллага, сургуулийн захиалгаар дүрэмт болон ажлын хувцас, сурагчийн форм үйлдвэрлэн нийлүүлдэг юм. МУ-ын Засгийн газар, Мэргэжлийн холбоодын Нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв – 2009” үзэсгэлэнд амжилттай оролцож, эрэгтэй эмэгтэй гадуур хувцасны төрөлд “Шинэлэг бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртсэн. 2010 онд мөн төрлөөр ЖДҮ-ийн “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртсэн.
“Амно фейшн” ХХК нь чанартай, өнгө үзэмжтэй, Монгол зохион бүтээгчдийн ур ухаанаар бүтсэн, технологийн шаардлагад нийцүүлэн оёогдсон “Амно” нэрийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийлүүлж байгаа нь харилцагчдын таашаалд ихээхэн нийцэж байна.
Манай Амно нэрийн бэлэн хувцас нь гадны аль ч бэлэн хувцасны брэндээс чанар, өнгө үзэмжийн хувьд илүүгээр барахгүй Үнийн хувьд хямд байдаг нь томоохон давуу тал болж чадсан.
Манай Амно нэрийн бэлэн бүтээгдэхүүнийг Амно нэрийн барааны дэлгүүр болон манай бүтээгдэхүүнийг борлуулах цэгүүдээр худалдаалагдаж байна.
Бидэнтэй Холбогдох
Хаяг
АМНО Төв Оффис, Ард Аюушийн өргөн чөлөө, Баянгол дүүрэг, 7 р хороо, Улаанбаатар, Монгол Улс, 16092
Шуудангийн хайрцаг-26, 16092
Гар: +976 8905-1110
+976 8905-1112
+976 9005-1118
Оффис: +976 11-300-609
+976 11-300-622
E-mail: fashion@amno.mn
Фейсбүүк: